ХЗ U18 2022 тэмцээний дүрэм
Харуул занги U18 2022 тэмцээний дүрэм
- Монгол улсын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ахлах ангийн 18 хүртэлх насны сурагч байна.
- Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
- Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
- Баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багууд нь тоглогчдын нэр, и-мэйл хаяг зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
- Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
- Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
- Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
- Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
- Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
- Тэмцээний үргэлжлэх хугацаа 1-р үе шат 6 цаг, 2-р шат 4 цаг байна.
- Тэмцээний нийт даалгавар 60 байх ба хамгийн эхэнд хийсэн даалгаварууд дээр нэмэлтээр 1-5 оноо өгнө.
- Тэмцээний үед асуулт хариултыг вэб дээр байрлах чатаар авна.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
- Үнэлгээ нь тэмцээний даалгавраас хамааран өөр өөр байх ба бодлого бүр хүнд хөнгөнөөсөө хамааран 50-300 хүртэлх оноотой байна.
- Тоглолтын явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
- Тоглолтонд хамгийн их оноо авсан 7 багийг 2-р шатанд шалгаруулах ба тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааны нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг шалгаруулна.
- Багууд заасан хугацаанд даалгаврыг гүйцэтгэж амжаагүй тохиолдолд тайлбар авах замаар ялагчийг тодруулна.
- Тоглолтын явцад багуудын үнэлгээг вэбээр олон нийтэд ил тод харуулна.
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
- Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
- Тэмцээн явагдаж байгаа систем рүү халдлага хийсэн, хийхийг оролдсон тохиолдолд тухайн багийг тэмцээнээс хасна.
- Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
- Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын лог-ийг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
- Багийн гишүүд тэмцээнд өөрсдийн зөөврийн компьютертэй оролцоно.
- Танхимд болох тоглолтын явцад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
- Багийн нэг гишүүн тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлж болох ба нөхөж гишүүн оруулахгүй.
- Багийн гишүүд тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд багийг тэмцээнээс хасах ямар нэгэн нөөц тоглогч оруулахыг хориглоно.
- Тэмцээн эхлэх цагаас хоцорч ирсэн баг, багийн гишүүнийг тоглолтод оруулж болох ба хоцорсон цагийг нөхөж олгохгүй.
- Тэмцээний дундаас тэмцээнийг орхиж болох ба энэ тохиолдолд буцаж тоглолтод орохыг хориглоно.
- Тэмцээн эхэлснээс хойш дуустал багийн гишүүд ямар нэгэн байдлаар гаднаас зөвлөгөө, дэмжлэг авахыг хориглоно.
- Багийн гишүүд тэмцээний явцад гар утас болон бусад үүрэн холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. Нэн шаардлагатай бол шүүгчдэд мэдэгдэнэ.
- Тэмцээн эхэлсэнээс хойш дуусах хүртэл баг нь багийн гишүүн биш этгээд болон зөвлөх, төлөөлөгч гишүүн, дэмжигчээс тусламж, дэмжлэг авахыг хориглоно.
- Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр тухайлбал, утасны яриа, дуудлага, дохио, чат, мессеж, харилцан яриа, тусламж хүсэх зэрэг үйлдэл үүссэн тохиолдол нь тухайн багийн оноог бууруулах эсвэл тоглолтоос хасах үндэслэл болно.
- Оролцогч багуудыг интернэтээр хангана.
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Шүүгчийн бүрэлдэхүүнээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн систем, тоног төхөөрөмжийг тоглолтын талбайд оруулахыг оролцогч багт хориглох ба энэ заалтыг зөрчсөн тохиолдолд оноогоор торгох эсвэл тэмцээнээс хасна.
- Ямарваа нэгэн хууль бус, ѐс зүйгүй үйлдэл хийх, хийхийг оролдох, татагдан оролцохыг хориглоно.
- Тэмцээнд оролцогч багуудад зориулж хувцас тараах ба тухайн баг тэмцээнд оролцохдоо өгсөн хувцсыг л өмсөж оролцоно.
- Багууд ивээн тэтгэгч багтай оролцсон тохиолдолд зохион байгуулагчаас зөвшөөрөл авч туг, малгай гэх мэт эд зүйлсийг оруулна. Зөвшөөрөл олгоогүй тохиолдолд дур мэдэн оруулахыг хориглоно.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Тэмцээний явцад ямар нэгэн асуулт, маргааны талаархи харилцааг зөвхөн багийн ахлагч хариуцаж шүүгчийн багтай харьцана.
- Тэмцээний цаг дуусаагүй байхад аливаа гомдол, маргаан үүсгэхийг багуудад хатуу хориглох ба тоглолтын цаг дууссаны дараа шүүгчдэд мэдүүлж болно.
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ерөнхий боловсролын сурагчдын дунд тодорхой ойлголт болон зөв мэдээллийг хүргэх;
- Өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд өөрийгөө хамгаалах, арга зам тэдгээрийг сурталчлах мөн интернет сүлжээнд зөв зохистой зүйл хийх тал дээр ухамсар суулгах;
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэдээллийн аюулгүй байдал түүнээс үүдэн гарах болзошгүй аюулын тухай ойлголтыг төлөвшүүлэх, цахим халдлагын талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх;
- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч нарт Мэдээллийн технологи , мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийг сурталчлах.