4-р үе. Финал

"Харуул занги 2014" тэмцээний аваргууд тодорлоо

Харуул занги 2014 тэмцээний 3, 4-р шат 5-р сарын 6 – нд Blue Mon center-т амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний 3-р шатанд баг бүр өөрийн сүлжээндэх 2 серверийг эзэлж уг 2 серверээр дамжуулан дундын 12 серверийг илрүүлэн эзлэх, нэгнийхээ эзэлсэн серверийг буцааж эзлэх, сервер эзлэхэд 500 оноо, сервер эзэлсэнээс хойших минут тутамд минут тутамд 1 оноо авах дүрмээр явагдаж, шилдэг 6 баг 4 цагийн турш мэдлэг чадвараа сорин өрсөлдөж эхэнд шалгарсан 4 баг нь аваргын төлөө тоглох байсан боловч:

БайрбагОнооСерверийн тоо
1n0m@d$12302
2MYM 7031
3FALCON6641
4mau500
5b1tdrift00
6ToroiBandi00


Сүүлийн 3 баг 0 оноо авснаас шалтгаалан дүрмэнд өөрчлөлт оруулж шилдэг 3 багийг финалийн шатанд хооронд нь өрсөлдүүллээ.
Зураг 1-т тэмцээний 3-р үеийн онооны самбарыг үзүүлэв.



Гуравдугаар шатны тоглолтыг график 1-т дүрслэв

Финалын шатны эхний хэсэгт багууд өрсөлдөгч 2 багийнхаа комьпютерт цоорхой үүсгэх, сүүлийн хэсэгт өөрийн багийнхаа комьпютерт үүссэн цоорхойг засах дүрэмээр явагдаж, үргэлжлэх хугацаа 40 минутад аль ч баг оноо авч чадаагүй тул 3-р үеийн үр дүнгээр ялагчийг тодрууллаа.

  1. Харуул занги 2014 тэмцээний аврага n0m@d$ баг - аврагын цом 2,000,000 төгрөг
  2. – р байр MYM баг – кибер аюулгүй байдлын газарын цом 1,000,000 төгрөг
  3. – р байр FALCON баг – 500,000 төгрөг тус тус хүртлээ.

Аврага болсон n0m@d$ багтаа баяр хүргэе.





Тэмцээнийг нээж Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны реферэнт Д.Энхбат үг хэлэв:

Тэмцээний нээлтэд ирсэн зочид төлөөлөгчид баруун гар талаас:

  • Кибер аюулгүй байдлын газрын дарга П.Баттөр
  • Ерөнхий сайдын мэдээлэл технологийн зөвлөх Р.Отгонтулга
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлын ажлын албаны ахлах реферэнт Д.Энхбат
  • Мэдээл технологи шуудан харилцаа холбооны газрын дэд дарга З.Энхболд
  • Үндэсний дата төв УТҮГ-ын захирал Д.Энхцог

Тэмцээний үйл явцаас

Тэргүүн байр эзэлсэн n0m@d$ баг

Байр эзэлж шагнал гардсан 3 баг