Харуул Занги 2019 тэмцээний дүрэм
Харуул занги 2019 тэмцээний дүрэм
- Монгол улсын иргэн байна.
- Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
- Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь зохион байгуулах багийн шүүгчийн бүрэлдэхүүн байна.
- Баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багууд нь тоглогчдын нэр, цахим шуудангийн хаяг зэргийг бүртгүүлэх ёстой. Энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
- Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
- Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
- Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
- Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
- Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
- Тэмцээний 1-р шат онлайн, 2, 3-р шат онсайт хэлбэрээр явагдана.
- Тэмцээний 1-р шатны үед асуулт хариултыг цахим хуудас дээр байрлах чатаар авна.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлвэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
- Тэмцээний үе бүр нь өөр дүрэмтэй байна. Дүрмийг тэмцээний болох онооны самбар дээрээс харна.
- Тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааний нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг шалгаруулна.
- Үнэлгээ нь тэмцээний даалгавараас хамааран өөр өөр байх ба бодлогын нөхцөлөөс хамаарч тус бүрийн оноотой байна.
- Тэмцээний явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
- Тэмцээнд оролцогч багуудын үнэлгээний явцыг цахим хуудсаар олон нийтэд ил тод харуулна.
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
- Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
- Тэмцээний онооны систем рүү самналт хийхийг оролдсон тохиолдолд тухайн IP –г түр хугацаагаар блоклох арга хэмжээ авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн системүүд рүү хандана уу.
- Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
- Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логыг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
- Сүлжээний урсгалыг хянах, мэдээллийг хулгайлахыг хориглох ба ийм үйлдэл хийсэн багийг тэмцээнээс хасна.