1-р үе

“Харуул занги 2014” тэмцээний нэгдүгээр үеийн ялагчид тодорлоо

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээний нэгдүгээр шат 04 сарын 28ны өдрийн 18-24 цагийн хооронд онлайнаар явагдаж амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 125 баг бүртгүүлснээс 95 баг бүртгэлээ баталгаажуулж тэмцээнд оролцсон ба эдгээрээс 60 баг даалгавар гүйцэтгэлээ. Энэ шатнаас шалгарах эхний 10 багийг хоёрудгаар шатанд оролцуулах байсан ч тэмцээн маш өрсөлдөөнтэй, онооны зөрүү ойрхон байсан тул шүүгчдийн бүрэлдхүүнээс зүгээс эхний 20 багийг дараагийн шатанд оролцуулахаар шийдвэрлэснийг оролцогчдод 01 цагт зарлалаа.

Тэмцээний явцын талаар:



Тус шатанд 9 төрлийн нийт 20 даалгавар өгөгдсөн ба түүний бодолтыг үзүүлбэл:



Тэмцээний эхний шатанд нийт 9 төрлийн даалгавар өгөгдсөн баг тамирчдын эзэмшсэн чадвар мэдлэгийг тодорхойлбол:

  • Forensic – өгөгдсөн мэдээлэлд халдлагын талаархи шинжилгээ хийж холбогдох хариуг ирүүлнэ.
  • Web - Цахим хуудсаны үйлчилгээг ашиглан системийг эзлэх
  • Reverse – Ажиллах файлыг задлаж шинжилгээ хийж цоорхойг олох
  • Stegno – Өөр зориулалтын файлд нуусан мэдээллийн илрүүлэх
  • Crypto – Мэдээллийг шифрлэх, түүнийг тайлах
  • Exploit – Үйлчилгээний алдаа, цоорхойг ашиглан халдлага үйлдэх
  • Programming – Автомат ажиллагаа бүхий программ боловсруулах
  • Trivia - Хэрэглээнд түгээмэл тохиолдох энгийн даалгавар
  • Misc - Бусад төрөл

Баг тамирчид нийт 20 бодлогоос зөвхөн 1 бодлогыг бодоогүй байгаа нь ур чадвартай багууд оролцсоныг харуулж байна. Тус тэмцээний 2-р шатны даалгавар илүү хүндрүүлсэн шийдэлтэй байх бөгөөд тэдгээрээс шилдэг 6 багийг 3-р шатанд шалгаруулна.