Харуул Занги 2017 тэмцээний дүрэм

Харуул занги 2017 тэмцээний дүрэм

  1. Монгол улсын иргэн байна.
  2. Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
  3. Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь зохион байгуулах багийн шүүгчийн бүрэлдэхүүн байна.
  1. Баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
  2. Багууд нь тоглогчдын нэр, цахим шуудангийн хаяг зэргийг бүртгүүлэх ёстой. Энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
  3. Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
  4. Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
  5. Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
  6. Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
  7. Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
  8. Баг нь оюутны /багийн бүх гишүүд оюутан/ ба бусад гэсэн ангилалтай байна.
  9. Оюутан нь өөрийгөө нотлох оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолттой байна.
  1. Тэмцээний 1-р шат онлайн, 2, 3-р шат онсайт хэлбэрээр явагдана.
  2. Тэмцээний 1-р шатны үед асуулт хариултыг цахим хуудас дээр байрлах чатаар авна.
  3. Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
  4. Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлвэл шүүгчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
  1. Тэнцүү оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг үндэслэн зарцуулсан хугацааний нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг шалгаруулна.
  2. Үнэлгээ нь тэмцээний даалгавараас хамааран өөр өөр байх ба бодлогын нөхцөлөөс хамаарч тус бүрийн оноотой байна.
  3. Тэмцээний явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн зүгээс тусламж (hint) өгнө.
  4. Тэмцээнд оролцогч багуудын үнэлгээний явцыг цахим хуудсаар олон нийтэд ил тод харуулна.
  1. Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  2. Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г өөрчлөхийг хориглоно.
  3. Тэмцээний онооны систем рүү самналт хийхийг оролдсон тохиолдолд тухайн IP –г түр хугацаагаар блоклох арга хэмжээ авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн системүүд рүү хандана уу.
  4. Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
  5. Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логыг хаах, хяналтын зорилгоор ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.
  6. Сүлжээний урсгалыг хянах, мэдээллийг хулгайлахыг хориглох ба ийм үйлдэл хийсэн багийг тэмцээнээс хасна.