Харуул занги 2014 тэмцээний дүрэм
- Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн байна.
- Оролцогч нь аль нэг багт заавал харъяалагдана.
- Тэмцээний даалгаврыг өгөх, тэмцээний явц, цагийг хянах, бүх маргаан, сорилтыг шийдвэрлэх эцсийн хариуцагч нь шүүгч, шүүгчийн баг байна.
- Баг нь 4 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багууд нь тоглогчдын нэр, и-мэйл хаяг зэргийг бүртгүүлэх ёстой ба энэ нь үнэлгээ, статистик зэрэг хувийн мэдээлэл үүсгэхэд ашиглагдах бөгөөд хувийн нууцыг чандлан хадгална.
- Тоглогчийн нэр нь албан бус нэр байж болно.
- Баг бүр зөвхөн ганц бүртгэл ашиглах бөгөөд гишүүд зэрэг нэвтрэх боломжтой. Багууд бүртгүүлэхдээ урилгын код ашиглана.
- Тэмцээний даалгаврууд болон багуудын оролцооны байдлыг вэбээр дамжуулан үзүүлнэ.
- Тэмцээнд оролцогчдод нэвтрэх нууц үгийг тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө бүртгүүлсэн цахим шуудангаар илгээнэ.
- Хэрэв хийх гэж буй үйлдэл тань тэмцээний дүрэмд харшлах эсэхийг сайн мэдэхгүй байвал шүүгчид хандаж шийдвэрлүүлнэ.
- Тэмцээний үргэлжлэх хугацаа 6 цаг байна.
- Тэмцээний нийт даалгавар 20 байх ба хамгийн эхэнд хийсэн багуудад даалгаваруудын оноон дээр нэмэлтээр 1-3 оноо өгнө.
- Тэмцээний үед асуулт хариултыг вэб дээр байрлах чатаар авна.
- Тэмцээн эхлэхээс өмнө багийн ахлагч тэмцээний дүрэм, үнэлгээний
аргачлалтай холбоотой асуултыг шүүгчийн багаас асууж хариултыг авч болно.
- Хэрэв даалгавруудаас цох (bug), цоорхой илрүүлбэл шүүгчид мэдэгдэж
шийдвэрлүүлнэ.
- Үнэлгээ нь тэмцээний даалгавараас хамааран өөр өөр байх ба бодлого бүр хүнд
хөнгөнөөсөө хамааран 10-50 хүртлэх оноотой байна.
- Тоглолтын явцад нэг ч баг хийж чадаагүй даалгаваруудыг зохион байгуулагчийн
зүгээс тусламж (hint) өгнө.
- Тоглолтонд хамгийн их оноо авсан 10 багийг 2-р шатанд шалгаруулах ба тэнцүү
оноотой багуудын хувьд даалгавар бүрийн хариуг серверт илгээсэн цагийг
үндэслэн зарцуулсан хугацааний нийлбэрээр эрэмбэлж хамгийн бага хугацаатайг
шалгаруулна.
- Тоглолтын явцад багуудын үнэлгээг вэбээр олон нийтэд ил тод харуулна.
- Монгол улсын аливаа хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичигт харшлах үйлдэл
хийхийг хориглоно.
- Виртуал машины хостын сүлжээний тохиргоо /Network adapter, NAT гэх мэт/-г
өөрчлөхийг хориглоно.
- Тэмцээний онооны систем рүү самналт хийхийг оролдсон тохиолдолд тухайн IP
–г түр хугацаагаар блоклох арга хэмжээ авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн системүүд
рүү хандана уу.
- Тоног төхөөрөмжтэй холбоотой ямар нэгэн хүндрэл, лавлах зүйл үүссэн
тохиолдолд зохион байгуулагчид цахим хуудсан дээр байрлах чатаар мэдэгдэнэ.
- Тэмцээний үед бэлдэж өгсөн машинуудын логыг хаах, хяналтын зорилгоор
ашиглагдаж буй программыг зогсоохыг хориглоно.